Хаврын чуулган үргэлжилж байна. Ээлжит хуралдаан тов ёсоор 14.00 цагт эхэллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 81 гишүүн ирж, 64.3 хувийн ирц бүрдсэнийг танилцуулав.
Энэ удаагийн чуулганаар 7 асуудал хэлэлцэх товтой.
- Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
- Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлт
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан нарын 40 гишүүн 2025.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь дахь хэлэлцүүлэг/
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/
- Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/
- “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн/
- “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн/
- “Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн/
- “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн/
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал
- “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.
Хуралдааны эхэнд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийн гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэхийг олонхын саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төвсийн байнгын хороонд шилжүүлэв.
Мөн 2024 оны төсвийн гүйцэтгэлийг баталсан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй тухай Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авлаа.
Үүний дараа Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэн олонхын саналаар дэмжлээ.
Ийнхүү тус хуулийн 5 дугаар зүйлийн 10 дахь "Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ" хэмээн өөрчлөн найруулагдлаа.
Тов ёсоор 5 дахь асуудлыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл үлдээх