ХХБ Францын Үндэсний баярын арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцжээ

.Graph
2025-07-03

Дэлхий даяар амьдарч буй Франц иргэдийн хувьд Бүгд Найрамдах Улсын эрхэм зорилго, үнэт зүйлс болох эрх чөлөө, тэгш байдал, эв нэгдлийг тэмдэглэдэг онцгой өдөр боллоо.

ХХБ нь Францын санхүүгийн байгууллагуудтай олон жил үр дүнтэй хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, Францын тэргүүлэх банкуудын нэг болох Natixis банктай хамтран олон улсын төлбөр тооцооны чиглэлээр үр ашигтай хамтран ажилладаг. Одоогийн байдлаар Монгол, Францын хооронд хийгдэж буй нийт гүйлгээний ойролцоогоор 40 хувийг ХХБ нь дангаараа гүйцэтгэж байгаа нь тус банкны салбар дахь манлайлагч байр суурийг бататгаж байна.

Мөн ХХБ нь "Bpifrance" Францын төрийн хөрөнгө оруулалтын банктай 2024 оны 10-р сард Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус банкны тусламжтайгаар Монгол харилцагчиддаа чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байна.

ХХБ нь цаашид Монгол, Францын хоорондын худалдаа, төлбөр тооцоог хөнгөвчлөх, хоёр улсын бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн хүртээмжтэй шийдлүүдийг хүргэх үйл хэрэгт тууштай ажиллах болно.

  

Зураг 4

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe