Шон Комбсыг 20 жил хорих ялын санкцтай гэмт хэрэгт буруутай гэж үзлээ

Ц.Чимэдцэеэ
2025-07-03

Уран бүтээлч, Реппер Шон Комбс(Diddy)-ыг бусдын биеийг үнэлүүлэхтэй холбоотой хоёр гэмт хэрэгт буруутай хэмээн АНУ-ын тангарагтны шүүх шийджээ.

Энэ нь 20 хүртэл жилийн хорих ялын санкцтай юм байна. Түүний 1 сая ам.долларын батлан даалтаар суллагдах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй.

Тус бүс нутгийн цагаар ирэх мягмар гарагийн 14.00 цагт шүүх дахин хуралдаж, ял оногдуулахаар товложээ.

Товчоор, гэм бурууг нь тогтоосон. Харин тохирох ялыг ирэх мягмар гарагт оногдуулна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe