Чуулганы нэгдсэн хуралдаанаас АН-ын бүлэг 2 цагийн завсарлага авсан ба дундаас нь цуцлуулах хүсэлт гаргаснаар хэвийн үргэлжилсэн.
Өнөөдөр хэлэлцэх асуудлын хүрээнд сунаж ажиллах УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн саналыг олонх нь дэмжсэн. Ийнхүү Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна.
Үүнээс өмнө зарим хуулийн төслийг наадмын амралтыг нөхөх тухай хуулийн өөрчлөлтийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжсэн юм.
Наадам, цагаан сар зэрэг нийтээр амрах өдрүүд бямба, ням гарагт тохиовол ажлын өдөр нөхөж амраах хуулийн зохицуулттай болохыг УИХ-ын гишүүд дэмжсэн гэсэн үг
Энэ жилийн наадмын тэмдэглэлт өдөр буюу 12, 13 нь бямба, ням гарагт тохиосон. Засгийн газраас төрийн албаныхан 16, 17-нд нөхөн амраад, 2025 ондоо багтаан амралтын 2 өдөр ажиллах тогтоол гаргаад байсан юм.
Тогтоолын хүрээнд ААН-үүдийг мөн дээрх байдлаар зохицуулахыг уриалсан ч заавал дагаж мөрдөх албагүй тул нийтэд тодорхойгүй нөхцөл үүссэн.
Дээрх хуулийн төсөл наадмаас өмнө батлагдвал нийтээрээ 16, 17-нд амраад, дараа нь нөхөж ажиллах шаардлагагүй болно гэсэн үг.
Мөн эдгээр өдрүүдэд ажиллавал Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж авах эсвэл нөхөн амрах ёстой.
Сэтгэгдэл үлдээх