Төсөв тодотгох дуулианыг Ерөнхий аудитор хэрхэн чиглүүлэв

Ц.Чимэдцэеэ
2025-06-30

Монгол Улсын төсөв 3.2 их наяд төгрөгөөр тасалдах болсон тул тодотгох шаардлага үүссэн. Ийнхүү нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг гурван их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэг их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болох юм байна.

Уг асуудлыг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг өнгөрөгч баасан гарагаас бямба гарагт шилжих шинө УИХ дэмжсэн. Ийнхүү анхны хэлэлцүүлгийг энэ лхагва гарагт товложээ.

Тэгвэл Ерөнхий аудитор С.Магнайүрэн хэрхэн дүгнэж, ямар анхааруулга, чиглэл өгснийг танилцуулъя.

Дүгнэлт

Төсөв тодотгох суурь үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан. Төсвийн тодотголын төсөл нь улсын хөгжлийн бодлого, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд нийцэж байгаа. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө, баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж байна хэмээн дүгнэжээ.

Анхааруулга, санал

Орлогын эх үүсвэр

Уул уурхайн салбарын орлого гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой бус, эрсдэлтэй байгаа учир уул уурхайн бус орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах татварын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах шаардлагатай.

Төрийн албан хаагч

Төрийн албан хаагчдын тоог 9 хувь бууруулахаар заасныг энэ оны хоёрдугаар хагасаас хэрэгжүүлж эхлэхээр тооцсон. Энэ нь бодлогын хувьд зөв боловч ажлын байрны чиг үүргийн давхардал, ажлын ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа орон тоог жигд бууруулах нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд төсвийн ерөнхийлөн захирагчдад өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудынхаа орон тоонд зохицуулалт хийх боломжийг олгох асуудлыг судалж үзэх.

Цалин, хөлсний зардал

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шууд бууруулах биш, ажлын бүтээмжээс хамаарсан нэмэгдэл урамшуулал болон хуульд заасан нэмэгдэл, үндсэн цалин гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй болгох зэргээр бүтээмж, үр дүнд чиглэсэн цалин хөлсний тогтолцоог бий болгох чиглэлээр судалгаа тооцоолол хийж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ.

Орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн  томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй байгааг анхаарах шаардлагатай.

Тэтгэмж

Цомхотголд орж буй албан хаагчдад хуулийн дагуу олгох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн дүнг дунджаар тооцоолж үзэхэд 26.8 тэрбум төгрөгийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлэлцүүлэгийн үед шийдвэрлэх, гарц, шийдлийг олох шаардлагатай. Ингэснээр Улсын Их Хурлаас хууль батлагдаж, хэрэгжилтийг хангахад төсөв захирагч нарт тулгарах хүндрэлээс сэргийлж чадна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe