Мотоциклтой хүн онхолдсон байна гэх дуудлага мэдээлэл энэ сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Нэр бүхий иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "Мустанг 5" загварын улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад онхолдож нас барсан урьдчилсан нөхцөл байдал тогтоогдон, үргэлжлүүлэн шалгаж байна.
ЦЕГ-аас иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх