С.Мөнхбат: Жудаг гэдэг ёс суртахууны өндөр хэмжүүр шүү дээ

.Graph
2025-06-30

Х.Монголхатан

Ардын хувьсгалын түүхт 90 жи­лийн ойгоор 1024 бөх барилдсанаас уран мэхийг уралдуулан 10 давж Мон­гол Улсын 20 дахь Аварга болсон Сүхбаатарын Мөнхбатыг “Зууны мэдээ” сонин “Трэнд зочин” буландаа урьж ярилцлаа. 

Түүнийг бөхөд хайртай монгол түмэн “Жудагтай Аварга” хэмээн хайрлан хүндэлдэг билээ. С.Мөнхбат аварга 2019 онд “Бор Аварга” сангаа байгуулж нийгэмд чиглэсэн олон ажлууд хийж эхэлжээ. Тэр дундаа Монголын ирээдүй болсон хүүхэд залуусаа хүсэл мөрөөдөлтэй байж, зорилгынхоо төлөө сурч боловсроосой, гэр бүлийнхээ төдийгүй эх орныхоо эзэд болсон эрчүүдээ зөв сайхан яваасай, жудагтай эрчүүд олон байгаасай гэсэндээ орон нутгаар уулзалт хийж, лекц уншиж явна. 

Сум, аймаг, улсын цолтой бөхчүүд ижил түвшинд бэлтгэл хийж байгаа учраас төрийн наадамд хэн ч түрүүлэх боломжтой

-Монгол ондоошил хэмээн бардам гайхуулах эрийн гурван наадмын нэг үндэсний бөхийн Аварга таныг бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Улсын наадам айсуй. Таныг энэ жил зодоглох болов уу хэмээн бөхөд хайртай монголчууд хамгийн түрүүнд сонирхох байх?
-Монгол төрийн их баяр наадам хаяанд ирлээ. Монголчууд амьд явбал дараа жилийн наадам үзнэ гэж ярьдаг. Монгол хүн бүрийн хувьд наадам чухал баяр. Энэ жилийн Монгол төрийн наадам маань сайхан болох байх. Нар хур тэгширсэн сайхан зуншлагатай жил болж байна. Бөх хүний бүтэн жилийн бэлтгэл сургуулилтын үр дүн улсын наадмын хоёрхон өдөр, тэр дундаа долоодугаар сарын 12-ны үдээс хойших хэдхэн цагийн хугацаанд гардаг. Өөрийнхөө бие, сэтгэл зүй, ухаан гээд маш олон зүйлийг нэг цагт аваачиж чадсан хүн л амжилт үзүүлдэг. 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 119 (7616)

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe