Бүгд Найрамдах Узбекистан Улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов, Төрийн өмчит “Навоийуран” компанийн Төслийн газрын захирал Р.Ергашов тэргүүтэй төлөөлөгчдийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр /2025.06.24/ хүлээн авч уулзан, ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд, гүйцэтгэх захирал С.Наранцогт нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд туссаны дагуу ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн байгальд ээлтэй, өндөр технологи бүхий стратегийн түншлэгчидтэй хамтрах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буйг онцлоод, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исломав ураны төсөл болон бусад ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр Узбекистан Улс уул уурхайн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, олон төсөл хэрэгжүүлж ирсэн туршлагатайг дурдаад Монгол Улстай уул уурхай, олборлох салбарын мэргэжлийн хүний нөөцийг сургах, чадавхжуулах, техникийн аудит, туршилтын бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл үлдээх