Дэлхийн хамгийн чинээлэг арван хүний нэг Жефф Безосын хуримын ёслол гурван өдөр үргэлжилнэ

Б.Сувданзаяа
2025-06-25

Reuters - Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос, сэтгүүлч Лаурен Санчес нар хуримын ёслолоо энэ долоо хоногт Италийн аялал жуулчлалын төв, түүхэн дурсгалт алдарт Венец хотноо хийхээ зарласан.

Дэлхийн хамгийн чинээлэг арван хүний нэг Жефф Безос сүйт бүсгүй Лорен Санчезын хуримын ёслол гурван өдөр үргэлжлэх бөгөөд кино, санхүү, шоу бизнесийн олон VIP хүмүүсийг урьсан байна.

Жефф Безос их хэмжээний буяны хандив, тэр дундаа Венецийн далайн нуурын экосистемийг судалдаг эрдэм шинжилгээний консорциум болох Корила, Италийн Corriere della Sera сонин, ANSA мэдээллийн агентлагт 1 сая еврогийн хандив өгнө гэдгээ Ням гарагт мэдэгдсэн байна. 

Хуримд 40-48 сая евро (46.5-55.6 сая доллар) зарцуулагдах төлөвтэй байна гэж Венето мужийн засгийн газрын ерөнхийлөгч Лука Зая мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Мөн тэрээр мягмар гарагт анхны хувийн онгоцнууд Венецийн нисэх онгоцны буудалд ирсэн бөгөөд 90 орчим онгоц ойрын өдрүүдэд Венец болон ойролцоох Тревизо, Верона зэрэг нисэх онгоцны буудлуудад бууна гэдгийг мэдээллээ. 

Тэдний хуримын зочид цугларч эхэлж байгаа бөгөөд Тосканид амарч байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка, хүргэн Жаред Кушнер нар мягмар гарагт Венецид хүрэлцэн иржээ.

Хуримын зохион байгуулагчид зочдод зориулан Венецийн өөр өөр компаниудаас дор хаяж 30 усны такси захиалсан байна. Мөн хотын хамгийн тансаг зэрэглэлийн таван зочид буудлыг 200-250 зочин хүлээж авахаар захиалжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe