Blackpink хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ хоёр жил найман сарын дараа шинэ дуугаа гаргах гэж байна. Тус хамтлаг 7-р сарын 5-6-нд Гоян спорт цогцолборт болох "Deadline" дэлхийн аялан тоглолтынхоо эхний шоуны үеэр шинэ дуугаа танилцуулна хэмээн YG Entertainment мэдээлсэн юм. Мөн фенүүдтэйгээ дахин нэгдэж буйн бэлгэдэл аялан тоглолтынхоо нээлт Гоянгийн концерт дээр шинэ дуугаа танилцуулах нь хамгийн утга учиртай хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн.
Шинэ дууны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, түүний нэр, төрөл хаалттай хэвээр байгаа юм. Гэсэн хэдий ч Blackpink Солонгост клипний зураг авалт хийж байгаа гэх мэдээлэл шүтэн бишрэгчдийн сониуч байдлыг улам нэмэгдүүлсэн. Тэгвэл YG видеоны зураг авалт 6-р сарын 6-нд эхэлсэн гэдгийг баталж, "Энэ бол Blackpink-ийн мөн чанар, хөгжмийн мөн чанарыг агуулсан бас нэгэн гайхалтай хөгжмийн видео байх болно" гэсэн юм.
Удахгүй гарах шинэ дуу нь хамтлагийн бараг гурван жилийн дараа гарсан дуу болох бөгөөд “Deadline” аялан тоглолт Гоянгаас эхэлж, Лос Анжелес, Чикаго, Торонто, Нью-Йорк, Парис зэрэг 16 хотод 31 үзүүлбэрээр үргэлжилнэ.
Сэтгэгдэл үлдээх