Израил-Ираны гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр боллоо

.Graph
2025-06-24

Aljazeera - АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израил болон Ираны хооронд тохиролцсон гал зогсоох хэлэлцээр одоо хүчин төгөлдөр боллоо хэмээн мэдэгдсэн. Тэрээр даваа гарагийн орой (GMT 22:00) "Truth Social" платформ дээрээ гал зогсоох хэлэлцээр "ойролцоогоор 6 цагийн дараа" хэрэгжиж эхэлнэ хэмээх нийтлэл оруулсан юм. 

Иран гал зогсоох хэлэлцээрийг эхлүүлж, Израил 12 цагийн дараа хэлэлцээрийг даган галыг 12 цагийн турш зогсоосноор хэлэлцээр бүрэн хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Ингэснээр Израил, Ираны хооронд өрнөж буй "Арван хоёр өдрийн дайн"-ыг албан ёсоор дуусна хэмээн Трамп мэдэгдсэн.  

Мөн тэрээр "Гал зогсоох хэлэлцээр одоо хүчин төгөлдөр боллоо" гэж Truth Social платформ дээрээ нийтэлсэн бөгөөд "Үүнийг зөрчихгүй байхыг хүсье!" хэмээн нэмж хэлсэн юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe