Дрифт хийсэн жолоочийн жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгов

.Graph
2025-06-24

Төв зам дагуу буюу уулзвар дээр дрифт хийсэн тээврийн хэрэгслийн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл ТЦГ-аас уг асуудлаар мэдээлэл өглөө. 

Тодруулбал "Энэ сарын 22-ны өглөө 05:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, 11 дүгээр сургуулийн уулзварт "Toyota Chaser" маркийн тээврийн хэрэгслийг 21 настай, эрэгтэй Т нь жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8.а дахь заалтыг зөрчсөн нь цахим орчинд нийтлэгдсэн бичлэг болон бусад баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30-т заасны дагуу 50 нэгж (50,000 төгрөг)-ээр бэлэн бус торгууль оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасах шийтгэл оногдуулсан” гэв.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг ТЦГ-аас зөвлөж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe