Замын хөдөлгөөний зөрчлийг AI-р илрүүлэх туршилт үргэлжилж байна.
Туршилтын хугацаанд иргэдээс ирсэн санал, гомдолд үндэслэн сайжруулан хөгжүүлж буйг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс онцоллоо.
Одоогоор нийслэлийн “Теле камерийн нэгдсэн төв” болон нутгийн захиргааны байгууллагын дэргэд буюу 9 дүүргийн Засаг даргын дэргэд Теле камерийн хяналтын дэд төвийг байгуулж, 2600 гаруй камер суурилуулжээ.
НИТХ-ын дарга А.Баяр цагдаагийн дохиогоор улаан гэрлээр ороход торгууль бичигдсэн зэрэг иргэдээс ирсэн санал гомдлуудыг туршилтын хугацаанд арилгахыг сануулсан.
Мөн торгуулийн мессежийг олон давтамжтай, нотлох баримтын линктэй хамт явуулдаг байх ёстой гэв.
Сэтгэгдэл үлдээх