Засгийн газар ээлжит бус хуралдааны шийдвэр, мэдээллээ танилцууллаа. Шинэ Засгийн газар 2.3 их наяд төгрөгөөр төсөв тодотгохоор болсон.
Боловсрол, эрүүл мэндийн салбарт тодотгол хийхгүй. Харин бусад салбарт 2.3 их наяд хүнд тусаж байгаа юм.
Үүнээс 535.9 тэрбум нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулж чадаагүй зардлыг танахаар болсон. Үүнд
Түүнчлэн төрийн албан хаагчдыг 9 хувиар буюу 15 мянга орчмыг нь цомхотгоно хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан дээрх хувь хэмжээг шат дараатайгаар задална хэмээлээ.
Харин 160 гаруй мянган төрийн албан хаагчдын 6200 сул орон тоог хасаж, нэмж төрийн албан хаагч ажил авахгүй байх шаардлагатай гэв. Мөн Тэргүүн шадар сайд Н.Учрал төрийн албаны газар, хэлтсүүдийн орон тоог 7-оос илүү байлгахгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн газрын дарга Н.Баасандамба “Төрийн бүтцийг цомхон болгож байгаа нь төсөв хэмнэх болон төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, хүнд сурталгүй хүргэх гэсэн давхар зорилготой. Нэг өөрчлөлтөөр хоёр үр дүнг онилж байгаа. Олон даргатай байхаар олон салаа утгатай шийдвэр гаргачихдаг. Ард нь хариуцлага хүлээх эзэн олдохоо больчихдог. Энэ нь ажил унах шалтгаан болдог” гэв.
Сэтгэгдэл үлдээх