Дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар болох Өвөрхангай аймгийн Орхоны хөндийд Монголын түүхэн нийслэл, шинэ Хархорум хотыг сэргээх бүтээн байгуулалт 2025 оны 6 сарын 15-нд албан ёсоор эхэлсэн.
Тэгвэл “Оюу толгой” компани шинэ Хархорум хотын Их хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн 143.9 га талбайд нийт 100,000 мод буюу 30,000 шилмүүст мод, 3,325 навчит мод, 32,675 бут сөөг тарихаар болжээ.
Хархорум хот ямар моддоор хүрээлэгдэх вэ?
- Тухайн бүсийн уур амьсгал, хөрсний нөхцөлд тохирсон төрөл зүйлүүд болох гацуур, нарс, шинэс зэрэг шилмүүст мод, хайлаас, улиас, жигд, хус зэрэг навчит мод, бүйлс, гүйлс, ягаан сөөгт, улаан бургас зэрэг бут сөөгийг тарих аж.
- Эдгээр моднуудыг Ойн газрын зөвлөмжөөр сонгожээ.
- Түүнчлэн, ирэх 3 жилийн хугацаанд тариалсан модны арчилгаа, усалгаа, нөхөн тарилтыг “Оюу толгой” компани хариуцах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээний үеэр
“Ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган хувь нэмрээ оруулж буй иргэд болон байгууллагуудад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.
“Оюу толгой” компани Ерөнхийлөгчид өгсөн амлалтаа биелүүлж байна
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани 100 сая мод тарьж ургуулах үүрэг амлалт авсан.
- Ус, хөрсний бохирдлыг бууруулж, ээлтэй амьдрах орчныг бий болгох суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 500,000 мод тариалах төлөвлөгөөнийхөө хүрээнд Шинэ Хархорум хотын ногоон байгууламжид ийнхүү хувь нэмрээ оруулж байгаа юм.
- “Оюу толгой" компани уурхайн хашаагаар хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөллийг бий болгож байна.
“Оюу толгой”
- “Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм.
- Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны 7 сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан.
- Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна.
- Аюулгүй ажиллагааг хангах нь “Оюу толгой” компанийн нэн тэргүүний зорилт бөгөөд эрсдэлтэй ямар ч ажлыг шууд зогсоох бодлого барьдаг аж.
Сэтгэгдэл үлдээх