Хаврын чуулган үргэлжилж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 65 гишүүн ирж, 51.6 хувийн ирц бүрдсэнийг танилцуулснаар чуулганы нэгдсэн хуралдаан 10.10 цагт эхэллээ.
Д.Амарбаясгалан "Ойрд ингэж чуулган 10 минут хоцорч эхлээгүй. УИХ-ын гишүүд анхаармаар байна" гэсэн юм.
Хамгийн эхэнд Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг олонхын саналаар дэмжлээ.
Үргэлжлүүлэн Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах эсэхийг мөн хэлэлцэж байна.
Үдээс хойш хуралдаан 14.00 цагт эхэлж, Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут хэлэлцэнэ.
Сэтгэгдэл үлдээх