УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ чөлөөтэй байна

Ц.Чимэдцэеэ
2025-06-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тов ёсоор 10.00 цагт эхэлж, зургаан асуудал хэлэлцэж буй. Энэ удаагийн хуралдаан 66 гишүүний ирцтэй эхэлсэн ба УИХ хариуцлагатай хуралдах шаардлагатайг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сануулсан.

Тэгвэл  Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор тамгаа хүлээлгэн өгч, шинэ Засгийн газар тангараг өргөснөөр Ерөнхий сайдын давхар дээлээ тайлж, УИХ-ын гишүүний хувиар анх удаа хуралдаж буй чуулганд ирсэнгүй.

Түүний ирцийг чөлөөтэй хэмээн ангийн дарга Д.Амарбаясгалангийн журналд бүртгэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Манай экс ЕС маань шокноосоо гараагүй багаа юм байхдаа. Энэ суудалд их л удаан тухална гэж тооцоолж байж дээ.

Сүхээ

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe