Б.Солонгоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана

Ц.Чимэдцэеэ
2025-06-19

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болжээ.

Б.Солонгоо нь ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан. Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургууль, Их Британийн Дандигийн их сургууль, АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.

Олон улсын бизнесийн хэлцэл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, төслийн санхүүжилт, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч, олон улсын хуульчдын холбооны Ашигт малтмалын эрх зүйн хорооны гишүүн юм. Мөн Монгол, АНУ-ын Нью-Йорк муж болон Англи улсад хуулийн зөвлөгөө өгөх эрхтэй аж.

Тэр Ерөнхий сайд асан Л.Оюун‑Эрдэнэтэй хамт Харвардыг төгсөж байсан юм

Түүний ажлын туршлага

  • 2011–2017 онд "Hogan Lovells" олон улсын хуулийн фирмд хуульч ба ахлах хуульч

  • 2017–2020 онд "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирал

  • 2020-2021 онд ЗГХЭГ-ын дэд дарга

  • 2021-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд (Оюутолгой гэрээний Ажлын хэсгийн гишүүнээр ажилласан)

  • 2024 оны 8 сард ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар тус тус томилогдож байжээ.

Улмаар тус газрын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг томиллоо. Д.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, референт, газрын даргаар ажиллаж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe