Хот хүртээмжгүй байна

Ц.Чимэдцэеэ
2025-06-18

УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд хотын хүртээмж хэр байгаатай биечлэн танилцлаа.

Улмаар уулзвар бүрийн налуу болон тэргэнцэртэй иргэн нэвтрэх боломжтой хэсэгт тэмдэглэгээ огт байдаггүй. Явган зам болон авто замын огтлолцол нь өндөр, намын зөрүүтэйгээс зорчиход саад учруулж байгаа зэргийг хөндсөн юм.

Иргэд автобусаар зорчиход зориулсан налуу зам байдаггүй, жолооч нар бордюртай тулж зогсдоггүй зэргээс эхлээд саадтай тулгардгаа хуваалцлаа. Мөн шат шатандаа  хүнлэг энэрэнгүй, хүртээмжтэй байх сэтгэл зүйгээ бэлдэх ёстойг анхааруулсан.

НЗДТГ-аас явган зорчигчийн зам дэржигнүүртэй тул асфальтан замаар сольж буйгаа мэдээлсэн. Их тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Олимпын гудамж, наадамчдын гудамжийн замыг шинэчилж байгаа. Гэр хороолол, алслагдсан замыг асфальт болгох, ирмэг зөрүү гаргахгүй байхаар ажиллаж байна гэв.

Тухайлбал, Нийслэл хүрээ, 25-р эмийн сангаас урагшаа явж байгаа Богд арын хэсэг, Денверийн гудамж, Жанжин клуб асфальтан замтай болжээ.

Гэрээсээ гарцгаая аянаар дамжуулан орчны хүртээмжийн талаар ойлголтыг сайжруулахыг зорьж байгаа ба шийдлийг ажил болгохыг уриалж буй юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe