Хойд Солонгос Оросын Курскийн бүсийг нөхөн сэргээхэд туслахаар 6000 ажилчин илгээнэ

.Graph
2025-06-18

BBC - Хойд Солонгос олон мянган ажилчдаа дайны хөлд нэрвэгдсэн Оросын Курск мужийг сэргээн босгоход туслахаар илгээнэ гэж Москвагийн аюулгүй байдлын дарга мэдэгдлээ. Мягмар гарагт Хойд Солонгосын нийслэл Пхеньянд Ким Чен Унтай хэлэлцээ хийсэн ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу "Ах дүүсийн тусламж" хэмээн мэдээлсэн юм.

Хөрш Өмнөд Солонгос, Япон энэ төлөвлөгөөг буруушааж, Өмнөд Солонгос үүнийг НҮБ-аас Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн гэж мэдэгджээ. Мөн өнөөдөр Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны албан тушаалтан хэвлэлд ярилцлага өгөхдөө: “Хойд Солонгос, Орос хоёрын хууль бус хамтын ажиллагаа үргэлжилсээр байгаад маш их санаа зовж байна” хэмээсэн юм. 

Лхагва гарагт Оросын ТАСС агентлаг Шойгугийн хэлснээс иш татан, Хойд Солонгос Курск мужийг "сэргээх" ажилд туслахаар "барилгачдын дивиз, 5000 хүнтэй хоёр цэргийн бригад", мөн 1000 мина арилгагч илгээнэ гэж мэдэгджээ.

Өнгөрсөн оны 11 сард ОХУ Хойд Солонгостой харилцан батлан ​​хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан. Хоёр улс өмнө нь аль нэг улсын эсрэг "түрэмгийлэл" үйлдсэн тохиолдолд бие биедээ туслах болно гэж мэдэгдэж байсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe