BBC - ХДХВ-ийн халдвар авах магадлал өндөртэй бүлгүүдийн цусыг хандивлах эрсдэлийг бууруулах зорилгоор анх гаргасан журмыг ирэх сараас хүчингүй болгож эхэлнэ. Тодруулбал 1980-ээс 2000 онд ижил хүйстнүүд цус болон плазма хандивыг бүрэн хориглож байсан. 1999 онд энэ хориог 12 сарын хүлээлт болгон сулруулсан. 2020 оны 4-р сард TGA хоригийг 3 сарын хүлээлт болгон өөрчилж байсан бол 7 сарын 14-нөөс эхлэн энэхүү журмыг бүр мөсөн цуцлахаар болжээ. Тус улсын эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулагч байгууллага энэхүү хоригийг цуцалсан бөгөөд хандивын санг 625,000 хүнээр өргөжүүлэх тооцоо гарчээ.
Цусны донорын журам 7-р сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд 2026 оноос эхлэн цусаа хандивлах шинэчилсэн арга барил хэрэгжиж эхлэх юм. ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх эм PrEP хэрэглэж байгаа хүмүүс цусаа өгөх боломжгүй хэвээр байгаа ч цусны сийвэнг хандивлах боломжтой юм байна.
Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн Кирби хүрээлэнгийн Lifeblood-ийн хийсэн судалгаагаар дүрэмд өөрчлөлт оруулах нь цус, плазмын хангамжийн аюулгүй байдалд ямар ч нөлөө үзүүлэхгүй болохыг харуулжээ.
Гэсэн хэдий ч Let Us Give-ийн судлаач Шарон Дэйн хэлэхдээ, өөрчлөлтүүд нь сайшаалтай ч төөрөгдүүлсэн байж магадгүй хэмээсэн юм.
Сэтгэгдэл үлдээх