Боловсролын Үнэлгээний Төвөөс 2025 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын хуваарийг зарлаж, шалгалтыг зургаадугаар сарын 18–21-нд дараах байдлаар зохион байгуулахаар болсон.
Шалгалтын өдрүүдэд авто замын ажлуудыг хойшлуулж, хотод зам хаахааргүй болжээ.
Шалгуулагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө, танхимд хамгийн багадаа 10 минутын өмнө ирсэн байхыг заажээ.
18-нд: Түүх (10:00–11:20), Англи хэл (14:00–15:20)
19-нд: Хими (10:00–11:40), Газар зүй (13:00–14:20), Нийгэм судлал (16:30–17:50)
20-нд: Биологи (10:00–11:20), Математик (14:00–15:20)
21-нд: Физик (10:00–11:40), Орос хэл (13:00–14:20), Монгол хэл (16:00–17:20)
Шалгалтад 43318 элсэгч шалгалт өгөх хуваарьтай байна.
Сэтгэгдэл үлдээх