Тэрээр Монгол улс чинь нүүрс экспортолдог улс. Гэтэл хятадаас 226 тэрбумаар боловсруулсан нүүрс авна гээд тендер зарласан байна. Энэ маш утгагүй зүйл явагдаж байна. УИХ-аас тогтоолын төсөл гаргасан. Бид утааны сонсгол хийгээд утаа гаргадаг нүүрсэнд төсвийн мөнгө зарцуулахгүй гээд тогтоол баталчихсан.
Нийслэл хууль хэрэгжүүлэх ёстой. УИХ-ын гаргасан тогтоолын эсрэг тендер зарлаж байгаа юм. Техникийн талаасаа хагас кокс гэдэг бол асалт муутай түлш. Ноцолт багатай түлшийг түлэх юм бол бүх зуухаа сольж таарна. Зуухаа солихгүй гэвэл тэр нүүрс дээрээ шаталт дэмжих элдэв бодис холино гэсэн үг. Энэ нь төсөв нь дахиад нэмэгдэнэ гэсэн үг.
Өмнө нь бас 2023 онд 177 тэрбум төгрөгөөр 115 мянган тонн хагас кокс авна гээд бөөн хэл ам болоод больж байсан.
1 тн шахмал түлш 1,4 сая төгрөг байсан. Одоо бараг 2 сая төгрөг болох байх. Энэ мөнгөөр бол газаар халааснаас зардалтай болж байна. 2 саяар нүүрс түлнэ гэж байж боломгүй.
"Дүн өвөл хагас коксоо түлбэл бас л утаа болно. Баахан мөнгө шатааж, угаарталт үүснэ. Энэ мөнгөө дулаалгын ажилдаа зарцуул. Байгаа хэдэн валютаа Хятад руу урсгана гэж байхгүй ээ. Энэ бол нийтийн мөнгө нийтийн эрх ашгийн төлөө зарцуул. УИХ-аас том Хотын дарга гэж байхгүй шүү. "хэмээн мэдэгдлээ. Өнөөдөр тэрээр хууль биелүүлэхийг шаардсан албан бичгээ хүргүүлэхээ ийнхүү мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх