Трампын 499 долларын үнэтэй ухаалаг гар утас Хятадад үйлдвэрлэгдэх магадлалтай

.Graph
2025-06-18

CNBC - “Trump Organization”-ийн танилцуулсан ухаалаг гар утсыг АНУ-д үйлдвэрлэнэ гэж мэдэгдэж байсан ч мэргэжилтнүүд Хятадад үйлдвэрлэгдэх магадлалтай гэжээ.

International Data Corp-ын дэд ерөнхийлөгч Франсиско Жеронимо мягмар гарагт "Утсыг эхнээс нь зохион бүтээсэн, АНУ-д угсарч эсвэл бүрэн хэмжээгээр үйлдвэрлэнэ гэж байхгүй." "Энэ бол бүрэн боломжгүй зүйл." гэсэн юм. Мөн тэрээр уг утсыг Хятадын ODM буюу өөр фирмийн техникийн үзүүлэлтэд тулгуурлан бүтээгдэхүүн зохион бүтээдэг, үйлдвэрлэдэг компани үйлдвэрлэсэн байх магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Мөн Counterpoint Research-ийн шинжээч Блэйк Прзесмики даваа гарагт "Хэдийгээр Америкт үйлдвэрлэсэн утас гэж сурталчилж байгаа ч энэ төхөөрөмжийг анх Хятадын ODM үйлдвэрлэсэн байх магадлалтай" гэж мэдэгджээ. Counterpoint Research-ийн судалгааны захирал Жефф Филдхак "АНУ-д дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал байхгүй" гэж нэмж хэлсэн юм.

АНУ-д iPhone гар утас үйлдвэрлэх нь бараг боломжгүй бөгөөд бүтээгдэхүүний үнийг мэдэгдэхүйц өсгөх нь гарцаагүй гэдгийг хэд хэдэн мэргэжилтнүүд мэдэгдсэн. Дээрээс нь АНУ-д томоохон хэмжээний үйлдвэрлэлийг эхлүүлэхэд хэдэн жил шаардагдах юм байна. 

“Trump Organization”-ийн T1 гар утасны бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар ямар ч мэдээлэл гараагүй ч техникийн үзүүлэлтүүдийн мэдээлэлд 6.8 инчийн AMOLED дэлгэц нь Өмнөд Солонгосын Самсунг компанийн үйлдвэрлэсэн дэлгэц юм. 

“Trump Organization” CNBC-ийн шинжээчдийн дүн шинжилгээнд тайлбар өгөх хүсэлтэд тэр хариу өгөөгүй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe