CNBC - АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн компани болох “Trump Organization” даваа гарагт 9-р сард худалдаанд гарах 499 долларын үнэтэй ухаалаг гар утсыг танилцууллаа. Энэхүү “T1” ухаалаг гар утас нь Америкийн туг сийлсэн алтлаг өнгөтэй. Trump Mobile вэбсайтад түүний T1 утас Android 15 үйлдлийн систем дээр ажилладаг. 6.8 инчийн AMOLED дэлгэц, 16 megapixel selfie камертай бөгөөд 12 gigabytes RAM, 256 gigabytes дотоод санах ой, мөн 50 megapixel үндсэн камертай гэж мэдэгджээ.
Мөн “Trump Organization” үүрэн холбооны Trump Mobile үйлчилгээг танилцуулсан юм. Trump Mobile нь сард 47.45 долларын төлбөртэй бөгөөд үүндээ хязгааргүй яриа, мессеж, мэдээлэл, замын тусламж, "Телефон эрүүл мэнд, эмийн сангийн хөнгөлөлт" зэргийг багтаажээ.
Сэтгэгдэл үлдээх