Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүдээ сонгон танхимаа бүрдүүллээ.
Ингэхдээ 2024 оны долоодугаар сарын 10-нд УИХ-аар баталсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг тус тус өөрчлөөгүй. Харин 3 Үндэсний хороог татан буулгаж, зарим Засгийн газрын гишүүдээ хөдөлгөсөн юм.
Ерөнхий сайд танхимаа өчигдөр УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж, гишүүд үг хэлсэн.
Тухайлбал УИХ-ын гишүүн Ө.Шижир "ААН-ийн сарын дундаж цалин 2.4 сая төгрөг байгаа бол Төрийн өмчит үйлдвэрийн газруудын дундаж цалин 3.5 сая буюу хувийн хэвшлээсээ өндөр цалин авдаг болсон байна. Эдийн засаг ийм хүнд үед 2028 онд нэг хүнд ноогдох ДНБ 10,000$ хүргэж чадах уу?ААН-ийн сарын дундаж цалин 2.4 сая төгрөг байгаа бол Төрийн өмчит үйлдвэрийн газруудын дундаж цалин 3.5 сая буюу хувийн хэвшлээсээ өндөр цалин авдаг болсон байна. Эдийн засаг ийм хүнд үед 2028 онд нэг хүнд ноогдох ДНБ 10,000$ хүргэж чадах уу" хэмээн асуудал дэвшүүлж байв.
Ерөнхий сайдын хувьд сайд нарыг хувийн ашиг сонирхлоос ангид байхыг шаардана хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Ийнхүү батламжилж, шинэ Засгийн газрын гишүүд тангараг өргөсөн. Тэгвэл өнөөдөр Г.Занданшатар Захирамждаа гарын үсэг зурж, шинэ Засгийн газрын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ.
МАН, ХҮН, ИЗНН-ын хамтарсан Засгийн газар 16 яам, 20 сайдтай ажиллана.
Сэтгэгдэл үлдээх