BBC - Энэ сарын эхээр Туркийн Истанбул хотноо болсон Украин, Оросын энхийн хэлэлцээний үеэр цогцсуудыг эх оронд нь авчрах, мөн олзлогдсон цэргүүдийг солилцохоор тохиролцсон билээ. Тэгвэл Украин, Оросын талууд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг солилцох ажиллагааг явуулж дуусжээ. Оросын тал даваа гарагт 1245 хүний цогцсыг хүлээлгэн өгснөөр сүүлийн хэдэн өдрийн дотор нийт 6057 болсон гэж Украины тал мэдэгдсэн байна. Мөн эдгээр цогцсууд бүгд Украины цэргүүд мөн эсэхийг тогтоохоор шалгаж эхэлжээ.
Украинд 6060 цогцсыг шилжүүлж, 78 цэргийн цогцсыг эх оронд нь авчирсан гэж Оросын тал мэдэгдсэн.
Тэгвэл Украины Дотоод хэргийн сайд Игорь Клыменко цогцос таних үйл явцыг "зориуд хүндрүүлсэн" хэмээн Оросыг буруутгаж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрээр "Цогцос маш их эрэмдэглэсэн байдалтайгаар буцааж өгч, нэг цогцсын хэсгүүд өөр өөр уутанд байсан"хэмээн нэмж хэлсэн юм.
2 талын хамгийн сүүлийн солилцоо даваа гаригт болсон бөгөөд улаан загалмайн гишүүд үйл явцыг хянасан юм.
Сэтгэгдэл үлдээх