Miss World - 2025 оны дэлхийн мисс Опал Сучата Чуангсри Бямба гарагийн өглөө эх орондоо очжээ. Тэрээр Дэлхийн мисс байгууллагын тэргүүн Жулиа Морли CBE-ийн хамт хүрэлцэн ирсэн байна. Тайланд улсаас төрсөн анхны дэлхийн миссийг Суварнабхуми нисэх онгоцны буудалд ард түмэн цэцэг өргөж, алга ташилт, гүн бахдалтайгаар халуун дотноор угтан авчээ.
Тайландын гүнж Сириваннавари Нариратана Ражаканьяа хатан хааны төлөөлөгчөөр дамжуулан онгоцны буудал руу цэцгийн баглаа илгээсэн бөгөөд Дэлхийн мисс түүнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр "Энэхүү хааны энэрэнгүй үйлс бол хэмжээлшгүй, үнэлж баршгүй нэр төрийн хэрэг бөгөөд үүнийг би зүрх сэтгэлдээ гүн хүндэтгэл, талархалтайгаар үүрд хадгалах болно" хэмээн нэмж хэлсэн юм.
Түүний зарим шүтэн бишрэгчид, Дэлхийн миссийн титмийн хуулбарыг өмсөж, зарим нь дэлхийн миссийн дүр болон Жулиа Морли CBE-ийн хувцас өмссөн байсан юм.
Сэтгэгдэл үлдээх