Я.Содбаатар: Үндэсний хорооны дарга нар хасагдана

Ц.Чимэдцэеэ
2025-06-17

МАН-ын ЕНБД Я.Содбаатар Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзаж, Засгийн газраа бүрдүүлэх тухай шийдвэртэй нь танилцсан талаар мэдээллээ. МАН-ын УЗ ЕС-ын бүрэн эрхийг хүндэтгэн дэмжихээр болсон байна.

Ийнхүү олон улсын нөхцөл байдал, монголд ирж байгаа эдийн засаг, нийгмийн хүндрэлүүдээс шалтгаалан УИХ-д суудалтай намуудтай хамтарч ажиллах ба ХҮН, ҮЭ, ИЗНН-д хүсэлт өгсөн. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй.

Харин Үндэсний хороодыг татан буулгаж, дарга нарыг нь ЗГ-ын бүрэлдэхүүнээс хасахаар болсон талаар танилцуулав.

Ерөнхий сайд Г.Занданшатар хамтран ажиллах намуудын саналын авч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зөвшилцөнө. Улмар УИХ-аар хэлэлцүүлэх юм. МАН-аас томилсон сайд нарынхаа 40 хувийг шинэчилнэ гэдгээ МАН-ын ЕНБД Я.Содбаатар илэрхийлсэн билээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe