“Ван Гогийн сандал” хэмээх бүтээлийг бүрэн засварлажээ

Ц.Чимэдцэеэ
2025-06-17

Италийн Верона тосгонд байрлах Палаццо Маффей(Palazzo Maffei) музейн үзэсгэлэнгийн төв хэсэгт Итали уран бүтээлч Никола Болла(Nicola Bolla)-гийн “Ван Гогийн сандал” хэмээх бүтээл байдаг.

Тус сандал Swarovski болроор жигд бүрхэгдсэн, хэн ч сууж болох энгийн сандал мэт харагдах боловч дотоод каркас нь хоосон хуудас металл зэрэг сул материал ашигласан, маш эмзэг хийцтэй.

Гэтэл саяхан музейд зочилж явсан хоёр жуулчин үзмэрийн урд зургаа даруулж байгаад, сандал дээр суухдаа хөлийг нь гэмтээсэн. Музейн зүгээс түргэн засварлаж, буцаан байршуулсан ч үзмэрт хүндэтгэлтэй хандахыг сануулаад байгаа юм.

Хэрэг тарьсан хос тэр дороо мезейг орхисон тул шалгуулахаар цагдаад хандсан хэмээн People сэтгүүл мэдээлжээ.

Уран бүтээлч Никола Болла  дээрх бүтээлээрээ Van Gogh-ийн 1888 онд зурсан сандлаас санаа авч, амьдралын өрөөсгөл үзэл, гоёчлол, хуурмаг өнгөнд автсан сэтгэлгээний тухай гүн гүнзгий “ухаарал”-ыг харуулахыг зорьсон аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe