CNBC - Дональд Трампын засаг захиргаа дахин 36 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглож аяллын хязгаарлалтаа мэдэгдэхүйц өргөжүүлэх талаар хэлэлцэж байна гэж Төрийн департаментын мэдээллийг Ройтерс агентлаг уламжилжээ.
Энэ сарын эхээр Трамп 12 орны иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон тунхагт гарын үсэг зурж, АНУ-ыг “гадаадын террористууд” болон үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй бусад аюулаас хамгаалахын тулд ийм алхам хийх шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Бүрэн эсвэл хэсэгчлэн хориг тавих магадлалтай улсуудад Ангол, Антигуа ба Барбуда, Бенин, Бутан, Буркина Фасо, Кабо-Верде, Камбож, Камерун, Кот-Д'Ивуар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Жибути, Доминик, Этиоп, Египет, Габон, Гамби, Гана, Киргиз, Либери, Малави, Мавритани, Нигери, Нижер, Сент-Китс ба Невис, Сент Люсиа, Сан-Томе ба Принсипи, Сенегал, Өмнөд Судан, Сири, Танзани, Тонга, Тувалу, Уганда, Вануату, Замби, Зимбабве оржээ.
Сэтгэгдэл үлдээх