10-р хорооллын уулзвараас 25-р эмийн сангийн уулзвар хүртэлх замыг 22:00 цагаас хаана

Ц.Чимэдцэеэ
2025-06-16

Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.

Замыг 6 дугаар сарын 16-ны 22:00 цагт хааж, 18-ны 06:00 цагт нээнэ.

Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe