Манай улс төрчдийн зодоон дэлхийд гарав уу

Ц.Чимэдцэеэ
2025-06-16

The Times сонин энэ сарын 11-ний лхагва гарагт “Mongolian PM ‘ousted by Putin ally in smear campaign” буюу "Монголын Ерөнхий сайдыг Путины холбоотон гүтгэн огцрууллаа" гэх нийтлэл цацжээ.

Нийтлэлийн гол агуулга нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг Ерөнхийлөгч Хүрэлсүхийн шахалтаар огцруулсан байж болзошгүй хэмээжээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд ойр, армиас гаралтай хэмээн тодотгосон. Харин Л.Оюун-Эрдэнэ бол АНУ-д сурч боловсорсон, реформч үзэлтэй удирдагч гэсэн байна.

Ийнхүү Ерөнхийлөгч, экс Ерөнхий сайд хоёрыг эсрэгцүүлэн "зодоон"-ыг дэлхийн дахинаа сонорджээ.

Тус нийтлэлийг The Times сонины Ази тивийг хариуцсан Редактор Ричард Ллойд Парри(Richard Lloyd Parry) бичиж, Тусгай(Exclusive) буландаа нийтэлсэн байна. 

The Times сонин 1785 оны нэгдүгээр сарын 1-нд, The Daily Universal Register нэртэйгээр анх хэвлэгдсэн. Ийнхүү 1788 оноос хойш The Times нэрээр хэвлэн нийтэлж иржээ. Улс төрийн баруун төвийн консерватив намыг дэмждэг болохоо өөрсдийн танилцуулгадаа дурдсан байна.

Олон улсын гэх тодотголтой, нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллага юуны учир Монголын улс төрийн талаар ийнхүү бичих болов гэдэг нь олон нийтийн анхаарал татах болсон.

Тэгвэл аливаа, нийтлэлийг захиалгаар бичсэн бол “Sponsored”, “Advertorial”, эсвэл “Paid content” гэх мэтээр тусад нь тэмдэглэдэг. Exclusive гэж нэрлэсэн тохиолдолд редакцийн бие даасан агуулга гэж ойлгогдох ёстой.

Гэхдээ практикт нөлөө бүхий улс төрч, бизнесийн бүлэглэлүүд нэр хүндтэй хэвлэлд "албан бус захиалга" өгч, өөрт ашигтай мэдээлэл бичүүлдэг тохиолдол бий.

Иймд зохиогчийн өнгө аяс, эх сурвалжууд, баримт хэр нээлттэй байгааг анхаарч, бусад эх сурвалжийн мэдээлэлтэй харьцуулан нягтлахыг олон улсын баримт шалгагч, шинжээчид зөвлөдөг.

Дээрх нийтлэлийг цахим хуудаснаа орчуулсан байх тул энд дарж уншаарай.

The Times өмнө нь Монголын талаар 

  • 2024 оны 6-р сард 2024 оны парламентын сонгууль ба авлигын асуудал

  • 2024 оны 3-р сард Монгол-Их Британи гадаад харилцаа ба ховор элемент экспортлох санаачилга

  • 2024-2025 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний Монголд хийх айлчлал ба улс төрийн нөхцөл байдал

  • 2024-2025 онд Монголын авлигын асуудал улс төрийн гол сорилт болж буй тухай зэргээр тус тус бичиж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe