Хөдөөгийн алслагдсан сургуулиудыг өндөр хурдны интернэтэд холбох талаар олон жил ярьж, судалсан байдаг. Гэтэл 2024 оны сонгуулийн үр дүнг шуурхай дамжуулах зорилгоор СЕХ, УБЕГ 400 гаруй СтарЛинк төхөөрөмж худалдаж авч ашиглаад дараа нь агуулахад хадгалсан байжээ. Нөөцөд байсан төхөөрөмжүүдээс заримыг нь сумдын цагдаагийн хэлтсүүд рүү хуваарилсан бөгөөд үлдсэн төхөөрөмжүүдийг шаардлагатай сургуулиудад хуваарилах хүсэлтийг ИЦББХ 2024 оны 11-р сард ЗГХЭГ-т хүргүүлжээ.
Үүний үр дүнд холбогдох байгууллагууд зөвшилцөлд хүрч, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн алслагдсан 25 сумын сургуулиуд өндөр хурдны интернэтэд холбогдоод байна.
ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал “Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Боловсролын сайд П.Наранбаяр нар идэвх санаачилга гарган ажилласанд олон мянган хүүхдүүдийн нэрийн өмнөөс талархаж байна. Бидэнд нөөц боломж байгааг энэ жишээнээс харж болно. Анх 2024 оны зун боловсролын салбарын цахим шилжилтийн талаар мэдээлэл авах үед 57 сургуулийн сүлжээг нам орбитын интернэтээр шийдэж болох талаар, төсөвт тусгах хэрэгтэй байгаа талаар мэдээлэл сонссон. Гэтэл өөр газар интернэтийн төхөөрөмжүүд хадгалаатай байж байсан. Салбар дунд орхигдоод, бэлэн байгаа боломжоо ашиглахгүй үлдээсэн иймэрхүү тохиолдлууд бусад салбаруудад ч байхыг үгүйсгэхгүй” гэв.
Сэтгэгдэл үлдээх
eeljit bolon nuxun songuuli bureer ashiglax yumiig uneguiduulj xog bolgoson bsan meteer poprood yaahaw de. uchir medexgui malnuud ni odoo bidnii tatwariin mongo bla bla geed
lol
Дэмжих үү?
0 0400 g bvgdiig ni ashigluulaad songuulia hiihde 1 honog avj heregleheer zohitsuulah heregtei. Zaluu gishvvd iimerhv yum sanaachlahq uur hen hiih bile de
Kkk
Дэмжих үү?
0 0Зүгээр татвар төлөгчдийн мөнгийг үрээд тэрийгээ хог мэт хаясан байсан зүйлийг авж таараалаа гээд аймар их ажил хийсэн мэт бодож мэдээ хүртэл бэлтгэж нтр. Тэрийг үнэгүйдүүлж хаясан новшнуудтайгаа бүгд
Nomi
Дэмжих үү?
0 1