ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө. Тэрээр 2026 оны 6 дугаарын сарын 12-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчнөөр 7174 хүн өвчилж, 5444 хүн эдгэрсэн, 626 хүн эмнэлэг, 1099 хүн гэрээр эмчлүүлж байгаа бол нийт 5 нас баралт бүртгэгджээ.
Өвчлөлийн нийт тохиолдлын 71,2 хувь нь вакциндаа хамрагдаагүй, 5 хувь нь вакцины нас болоогүй буюу 9-өөс доош сартай хүүхдүүд байна. Нас барсан 5 тохиолдлын 4 нь вакцины нас болоогүй 9 сараас доош настай хүүхэд байжээ.
Вакцин хийлгэх нас болоогүй хүүхдүүдээ улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд 6-8 сартай хүүхдүүдэд тус өвчний эсрэг вакциныг хийх шийдвэр гаргаад хэрэгжүүлж эхэллээ. Иймд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын нэгжүүдээр вакцинаа хийлгэх боломжтой гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл үлдээх