Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар ажлаа хүлээн авлаа.
Чухамдаа Монгол хэмээх улсын ай сав, алтан хөмрөг, аж байдлыг арвижуулан дээшлүүлэх үү, адлуулан доройтуулах уу нь түүнээс шалтгаална.
Тэгвэл түүний хэрэгжүүлэх ёстой нэн тэргүүний ажлыг яагаад гэдэгтэй нь сануулъя. Ялангуяа шинэ уул уурхайн сайд, сангийн сайд нарт анхааруулж, шахаж, ойлгуулах нь зүйтэй болов уу.
1. Вальютын нөөцөө нэмэгдүүлэх
Төгрөгийн ханшийн суларлаас сэргийлэх гол арга нь гадаад вальютын нөөцөө нэмэгдүүлэх юм. Алтны олборлолтыг нэмснээс шууд доллар орж ирэх боломж бүрддэг.
2. Хуулийн хязгаарлалтыг цуцлах
Улсын тусгай хамгаалалтад Гацуурт, Баавгайт, Эрээн, Шурадгын гол зэрэг алтны үндсэн ордуудыг улсын тусгай хамгаалалтад байна. Эдгээр ордуудын нөөц 100 тоннд хүрэх ба эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Өмнөх ЗГ-ын үед холбогдох яамдуудын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулж, тодорхой алтны ордуудыг тусгай хамгаалалтаас хэсэгчлэн гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг бэлдсэн ч өргөн барьж амжаагүй.
3. Яаралтай ажлаа эхлээрэй
Иймд шинэ ЗГ төсвийн тодотголын хүрээнд дээрх тогтоолын төслийг өргөн барьж наадмын өмнө шийдвэрлэж амжвал 2026 оноос алтны олборлолт, худалдан авалтыг 20 тонноос дээш болгох ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Нүүрсний үнэ унаж, төсвийн орлого 2,5 их наядаар дутаад байгаа энэ үед алтны олборлолтоо нэмэх алхамаа эхлүүлье.
Сэтгэгдэл үлдээх