Al Jazeera - Энэтхэгийн баруун хэсэгт орших Ахмедабад нисэх онгоцны буудлаас Лондонгийн Гатвик чиглэлийн 171-р нислэг хөөрснөөсөө хойш удалгүй осолдож, нэг хүн амьд үлдэж, 241 хүн амь үрэгджээ. Тус нислэгт 242 зорчигч болон багийн гишүүд байсан талаар Air India компани мэдэгдсэн юм. Мөн "Air India компани талийгаачдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Цагдаагийн ахлах ажилтан Видхи Чаудхари Ройтерс “амьд үлдсэн Вишваш Кумар Рамеш яаралтай тусламжийн гарцаар гарч амь гарсан одоогоор Рамеш эмнэлэгт эмчлүүлж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.
Их Британийн Засгийн газрын Агаарын ослын мөрдөн байцаах алба (AAIB) ослын шалтгааныг тогтоох мөрдөн байцаалтад дэмжлэг үзүүлэхийн тулд "олон талт мөрдөн байцаах багийг" илгээнэ гэжээ.
Aviation Safety Network мэдээллийн сангийн мэдээлснээр, энэхүү Boeing 787 онгоц осолд орсон анхны тохиолдол юм. Boeing 787-8 Dreamliner нь аюулгүй байдлын сайн үзүүлэлттэй бөгөөд Boeing 787 Dreamliner дэлхийн хэмжээнд 15 жил арилжааны үйлчилгээ үзүүлэхдээ хэзээ ч осолдож, их бие алдагдаж, амь насаа алдсан осолд өртөж байгаагүй гэж нисэхийн шинжээч Алекс Махерас Al Jazeera-д ярьжээ.
Энэтхэг улсад хамгийн сүүлд 2020 онд осол гарсан бөгөөд агаарын тээврийн компанийн хамгийн хямд өртөгтэй Air India Express компанийн онгоц осолдож байжээ.
Сэтгэгдэл үлдээх