Хаврын чуулган үргэлжилж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан 65 гишүүн ирж, 51.6 хувийн ирц бүрдсэнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулснаар эхэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут үргэлжилж байна.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут үргэлжлэх товтой байна.
Өчигдрийн нэгдсэн чуулган 10.05-д эхэлж, 14.00 цаг хүртэл завсарласан. Ийнхүү үдээс хойш хуралдаж, шөнийн 01 цагийн үед Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг олонхын саналаар томилсон.
Улмаар өчигдөр хэлэлцэх байсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх