Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ж.Баясгалан, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Д.Батбаяр, Б.Батбаатар, Г.Ганбаатар нар өргөн мэдүүлжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ийнхүү хэлжээ.
"УИХ-д Ерөнхий сайдын суудлыг УИХ-ын толгой дээрээс буулгах хуулийн төслөө өргөн барилаа. Энэ хууль зөвхөн сандал суудлын хуваарийн асуудал бус, эрх мэдэл хуваарилалтын хил заагийг тогтоох, парламентын ардчиллын гол амин сүнс болсон олонхи цөөнх тэдгээрийн байр суурь, эрх мэдлийн байршил, мэтгэлцээнийг зөв зохион байгуулалтад оруулах, УИХ-ын хяналтыг оновчлох, том дүр зургаараа Үндсэн хуулийн дэг журмыг хамгаалах зорилго бүхий хуулийн төсөл. Олон улсын парламентын жишигт танхим дахь суудлын байршил нь олонхийн эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг хууль санаачлагчид онцолж байна"
Сэтгэгдэл үлдээх