ТББХ: Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад томилохыг 89 хувийн саналаар дэмжлээ

Ц.Чимэдцэеэ
2025-06-12

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцлээ. Ийнхүү 19 гишүүн оролцож, 17 гишүүн буюу 89 хувийн саналаар дэмжив.

Ийнхүү тус байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжих эсэхийг 14.00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн санал хураана.

Байнгын хорооны хуралдаанд нэр дэвшигч Г.Занданшатар УИХ-д суудалтай бусад улс төрийн намуудтай уулзаж, шинэ Засгийн газар байгуулахтай холбоотой асуудлаар ярилцаагүй болохоо илэрхийлж байлаа.

Мөн гадаадын хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө учруулсан хэмээн түүнийг буруутган нэр холбодог хуулийн талаар "2012 онд батлагдаж, гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн гээд байдаг хууль одоо хүчингүй болчихсон. Тухайн үед Австралийн загвараар, олон улсын судлаачидтай ярилцан боловсруулж байсан" хэмээн хариулсан юм.

Баримтлах бодлогын хувьд "Татварын хувь хэмжээг бууруулна. Төр бүсээ чангалах замаар төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлнэ. Төк-иудыг 2 дахин багасгана" гэсэн нь хүлээлтэд хүрсэн хариу байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe