BBC - K-pop хамтлагийн BTS-д донтсон нэгэн эмэгтэй хамтлагийн гишүүн Jungkook-ийн гэрт нэвтрэх гэж байгаад баригджээ. Лхагва гарагт орон нутгийн цагаар 23:20 (GMT 14:00) орчимд Сөүл дэх Жонгүкийн байрны гадаа 30 гаруй насны хятад эмэгтэй байсан гэж цагдаа нар мэдэгдсэн юм. Тэрээр дуучинтай уулзахаар Солонгос руу ирсэн гэдгээ хэлсэн ч хил зөрчсөн хэргээр баривчлагджээ.
Мөн олон зуун шүтэн бишрэгчид нь өөрсдийн шүтээнүүдээ эргэн ирснийг тэмдэглэхээр BTS-ийн агентлаг Hybe-ийн төв байрны өмнө цугларчээ. Тэдний олонх нь BTS-ийн нэрийн хуудас болсон нил ягаан өнгийн хувцас өмсөж, том баннер, хамтлагийн гэрэл зургуудыг барьсан байв.
Jungkook түүнтэй уулзахаар ирсэн шүтэн бишрэгчдэдээ талархаж байгаагаа илэрхийлээд “Би нүүрээ ч будаагүй мөн хэсэг хугацаанд камерын өмнө гараагүй болохоор бага зэрэг ичлээ" хэмээн нэмж хэлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх