Хүний хэмжээтэй Лабубу хүүхэлдэй 150,324 ам.доллароор зарагджээ

.Graph
2025-06-12

BBC - Хүний хэмжээтэй Лабубу хүүхэлдэй энэ долоо хоногт 1.08 сая юаниар (150,324 ам.доллар, 110,465 фунт стерлинг) зарагдсан гэж Хятадын дуудлага худалдааны төв мэдэгдлээ. 

131 см (4 фут 4 инч) баримал Бээжинд болсон Yongle олон улсын дуудлага худалдаагаар зарагдсан байна. Энэ долоо хоногийн энэхүү дуудлага худалдааг бүхэлд нь Лабубуд зориулжээ. Дуудлага худалдааны төвөөс нийт 3.37 сая юань цуглуулсан бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй тоглоом болсон хэмээн мэдээлсэн юм. 

Лабубу хүүхэлдэй бол Хонг Конгийн зураач Касинг Лунгийн арван жилийн өмнө бүтээсэн мангасуудын өвөрмөц дүрүүд юм. Хятадын "Поп март" тоглоомын компанийн зардаг Лабубу хүүхэлдэй нь ихэвчлэн 50 орчим юанийн үнэтэй байдаг. Лабубу тоглоом дэлхий даяар алдартай болсон нь Поп мартын амжилтад ихээр нөлөөлсөн байна. Компанийн орлого 2024 онд 13 сая юань байсан нь өмнөх оныхоос хоёр дахин их байгаа юм.

Blackpink хамтлагийн Lisa болон Рианна, Дуа Липа зэрэг алдартнууд олон нийтийн сүлжээнд Лабубу хүүхэлдэйг нийтэлснээр дэлхий даяар тус тоглоомын худалдан авалт ихэсжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe