Үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлууллаа

Ц.Чимэдцэеэ
2025-06-12

Хаврын чуулган үргэлжилж байна. Тов ёсоор чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:05-д эхэллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 65 гишүүн ирж, 51.6 хувийн ирц бүрдсэнийг танилцуулав.

Хуралдаанаар

  • Ерөнхий сайдаар Гомбовын Занданшатарыг томилох эсэх 
  • Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах хэлэлцүүлэг
  • Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут тус тус үргэлжлэх юм.

Ийнхүү ТББХ Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж буйтай холбоотойгоор нэгдсэн чуулганы хуралдааныг үдээс хойш 14 цаг хүртэл завсарлуулав.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe