Шуурхай: Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх чуулганы хуралдаан хойшиллоо

Ц.Чимэдцэеэ
2025-06-10

Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг ТББХ 18.00 цагт хэлэлцэж, нэгдсэн чуулган 20.00 цагт хуралдахаар товлож байсан юм.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг тус асуудлыг ажлын өдөр, ажлын цагаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан ба ТББХ-ны хуралдаанаас 20.30 минут хүртэл завсарлага авч, улмаар хуралдаан хойшлохоор болсон байна.

Ийнхүү Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх ТББХ-ны хуралдаан нөгөөдөр буюу пүрэв гарагийн 10:00 цаг, нэгдсэн чуулган 12:00 цагт товлогджээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe