ТХЗДХ: Монголчууд ажилтай ч ядуу амьдарч байна

.Graph
2025-06-10

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо өнөөдөр хуралдаж, ядуурал болон зохистой хөдөлмөр эрхлэлтийн зорилгуудын хэрэгжилтийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн мэдээллийг сонслоо.

2022 оны байдлаар манай улсын ядуурлын түвшин 27.1 хувь байна.

Дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Засгийн газраас ядуурлыг бууруулах чиглэлээр далайцтай арга хэмжээ авч, бодитой үр дүнд хүрэхгүй байгааг анхааруулж, “Халамжаас хөдөлмөрт” бодлогын бодитой үр дүнгийн талаар асуусан.

Мөн иргэд ажил хөдөлмөр эрхэлж байгаа ч ядуу амьдарч байгаад дүгнэлт хийж, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд тууштай анхаарах хэрэгтэйг санууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe