Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд оруулсан.
Тэгвэл саналыг ТББХ 18.00 цагт хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүний өмнө 16:00 цагт УИХ дах МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөлд Ерөнхий Сайдад нэр дэвшигчийг танилцуулах юм.
Үүний араас 20:00 цагаас УИХ-ын чуулган хуралдахаар товлолоо. Ингээд Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох эсэх нь өнөөдөр эцэслэн шийдэгдэхээр болж байна.
Сэтгэгдэл үлдээх