K-pop тэсрэлт дэргэд чинь болно

Ж.Номин
2025-06-09

K-pop тэсрэлт дэргэд чинь болно. Үзэхгүй бол дараа нь харамсана.

Жил бүрийн зун Төв цэнгэлдэх хүрээлэнд болдог тоглолтуудын тоо нэмэгдэж, чанар нь сайжирч буй. Түүнчлэн цэнгэлдэхийн орчин тойрон, цэвэрлэгээ үйлчилгээ ч сайжирсан.

Энэ зун ч олон тоглолтуудын тов дуулдаад буй. Тэр дундаас үзэгчдэд хамгийн их хүлээлт үүсгээд буй нь “Super concert” байгаа нь лавтай. 

K-Pop сонсдог фен төдийгүй сонсдоггүй хүмүүсийн хүлээлт өндөр байгаа уг тоглолтод алдарт BigBang хамтлагийн дуучин Taeyang, соло дуучин Ailee, БНСУ-ын алдартай DJ нар оролцох юм. 

Өмнө нь солонгос уран бүтээлчид монголд маань цөөнгүй ирсэн. Гэхдээ энэ удаад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн K-Pop-н том төлөөллүүд ирэх гэж байна. Ялангуяа Taeyang, Ailee нар томоохон аялан тоглолтуудынхаа араас монгол шиг жижиг зах зээлийг сонгон ирж буйгаараа онцлог.

Тодруулбал, Taeyang-ын “The Light Year” нь түүний сүүлийн бие даасан аялан тоглолт байсан бөгөөд 2024 оны 8‑сарын 31‑нд Сөүлд эхэлж, 2025 оны 2‑р сарын 22‑нд Манила хотод өндөрлөсөн байдаг. Уг аялан тоглолтынхоо хүрээнд Япон, Хонгконг, Тайвань, Австрали, Тайланд зэрэг томоохон зах зээлийг сонгон, тоглолтоо зохион байгуулсан. Taeyang-ын хувьд ийм том хотуудын дараа сонгосон жижиг зах зээл нь Монгол болж байна.

Ailee сүүлийн жилүүдэд Азийн орнуудаар бие даасан тоглолтоо хийж байгаа бөгөөд 2024 оны 6‑р сарын 22‑нд Куала-Лумпурд, 2024 оны 7‑р сард АНУ‑ын Durant‑д (Оклахома), 2024 оны 11‑р сард Индонезын K-EXPO-д тоглолт хийсэн байна.

Тэрбээр Зүүн азийн орнуудаас гадна АНУ-ын дундад зах зээлд тоглолтоо хийж байсан ч Монгол шиг жижиг зах зээлтэй оронд ирэх гэж буй нь анхны тохиолдол болов уу.

Тэгэхээр энэ бол зүгээр нэг тоглолт биш. Энэ бол олон улсын түвшний супер шоу. Taeyang-ийн мэдрэмжтэй бүжиг, Ailee-гийн амьд хоолой, DJ нарын хүчирхэг сетүүд үзэгчдийг догдлуулж, монголын тайзнаа жинхэнэ тэсрэлт хийх нь гарцаагүй.

Энэ удаагийн тоглолтод харуул хамгаалалтыг сайжруулж, үзэгчдийн аюулгүй байдалд онцгой анхаарахаа тоглолт зохион байгуулагчдын зүгээс хэлсэн.  Тэгэхээр дэлхийн оддыг дэргэдээс нь үзэх мөрөөдлөө биелүүлж, мартагдашгүй дурсамж бүтээгээрэй. 

Дараа нь харамсахгүйн тулд тасалбараа яг одоо shoppy.mn сайтаар аваарай.  6 сарын 21-нд төв цэнгэлдэхэд уулзацгаая.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe