Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар 9 хоног баривчлуулахаар болжээ

Ц.Чимэдцэеэ
2025-06-05

Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэжээ.

Тэднийг дөрөвдүгээр сарын 29-нд 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэн дотор, цахим орчинд буюу ил үйлдсэн болохыг тогтоосон байна.

Ийнхүү тус тус 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж, 9 хоног баривчлах шийтгэл тус тус оногдууллаа.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлд зөрчлийн үндсэн шинж нь зөрчилд холбогдогч олон нийтийн газар, орон байранд “хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, олон нийтийг үл хүндэтгэх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан...” үйлдэл, эс үйлдэхүй байхаар, мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн үндсэн шинж нь “хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” үйлдэл байхаар тус тус хуульчилсан байдаг аж.

Эх сурвалж: Шүүгч Д.Даваадорж

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe