"Хашаандаа таван мод тарья" экологийн аян эхэллээ

.Graph
2025-06-04

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд “Хашаандаа таван мод тарья” нэртэй экологийн аяныг өрнүүлээд байна. Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААН, ТББ, нөхөрлөлүүдийг дэмжих зорилготой юм.

Мод тарих хүсэлтэй иргэд E-Mongolia аппликейшн-аар дамжуулан хүсэлтээ өгснөөр хашаандаа дараах таван төрлийн мод тариулах боломжтой. Эдгээр нь Буйлс, Гүйлс, Голт бор, Монос, Өрөл юм.

Аянд Улаанбаатар хотын 7 дүүргийн 9,225 өрх, орон нутгийн 16 аймгийн 32 сумын 2,240 өрх хамрагдан 58,325 ширхэг мод суулгахаар байна. Мод тарих, суулгах гэрээтэй 266 аж ахуйн нэгж, байгууллага ажиллаж байна.

Хүлээж буй үр дүн:

  • Хот, суурин газрын орчны бохирдлыг бууруулах
  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах
  • Иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих
  • Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон талын чухал ач холбогдол бүхий ажил болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Маш их зөв ажил хийгдэж байна баярлалаа.Мөн Баянхонгорт энэ ажил хийгдэж байна уу энэ ажилд оролцох хүсэлтэй байна.Би өөрөө мэргэжилтэй.

Даваасүрэн

Дэмжих үү?

2 0
Newsletter Subscribe