Шинэчлэл 12:56 цаг
Улсын дээд шүүх Эрх зүйн дүгнэлтийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх алдаа гаргасан гэж үзээд, Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулууныг цагаатгалаа.
09:30 цаг
Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хуралдаан болж байна.
Хэрэг хянан шийдвэрлэхдээ оролцогчдын нэгдмэл байр суурьтайгаар хуульд заасны дагуу хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой гэж үзэн хаалттай хэлэлцэхээр боллоо.
Тус хэрэг нь манай улсад эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой эрх зүйн орчин нөхцөл хангалтгүйг харуулдаг.
Иймд хууль хэрэглээний хувьд анхаарах шаардлагатай, онцгой тохиолдол тул УДШ-д хандаж, өнгөрсөн сарын 6-ны өдөр тус шүүх хянан хэлэлцэхээр шийдэж байв.
Анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.
Хамгийн сүүлд тавдугаар сарын 23-ны байдлаар П.Батчулуун эмч сүрьеэгээр өвдсөн байхдаа зүрхий үйл ажиллагаа нь алдагдаж, ХӨСҮТ-ээс УГТЭ-ийн яаралтай шилжүүлсэн тухай мэдээлж байв.
Сануулахад, эмч 2023 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэдэх Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа зам тээврийн ослоор амиа алдсан эмэгтэйн эрхтнийг ар гэрийнхний зөвшөөрөлгүйгээр авсан гэх хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан юм.
Сэтгэгдэл үлдээх